Тусгаар тогтносон улс
Дотор минь нэгэн улс гүрэн оршиж байна
Дулаахан уур амьсгал, цөөхөн ардтай улс гүрэн
Тусгаар тогтнол бүрэн эрх нь
Тунхагласан цагаасаа ер устаагүй
Үүсгэн байгуулагч нь хэнийг мэдэхгүй ч
Үндсэн хууль нь чи бидний хайрын үгс
Амбан захирагч нь одоогоор байхгүй л байна
Албан тушаалаа мэдэхгүй л яваа чи минь
Улс гүрэн ямар ч гэсэн
Угаасаа нэг л захирагчтай байдаг
Ерөнхийлөгчийн зарлиг гэгч нь
Ерөөсөө чиний минь хэлэх үгс
Харцнаас чинь л бүх зүйл илэрдэг
Хайраар хөглөгдөн үйл явц нь дэвэрдэг
Харц ард нь нэг л зүйлийг хүлээдэг
Хариу нэхэлгүй чиний л зүрх рүү хүсэлтээ илгээдэг
Энэ гүрэн гадаад харилцааг хүсдэггүй
Эдгэрэхгүй шарх адил дотроо л бэтгэрдэг
Хууль тогтоомж нь мөнхөд хүчинтэй
Хайраа хүлээх энхийн манаатай
2006.05.25



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: