Би

Хайрын бороо гунигаар асгарч

Хачин ихээр норсон ч би шантрахгүй

Дурлалын цасан бударсаар шуурсан ч

Дутааж би зугтахгүй тэвчээд гарч чадна

          Сэтгэлд минь хуй салхи босон дэгдлээ ч

          Ажирахгүй, хөдлөхгүй байж чадна

          Саран наран зүрхэнд минь хиртлээ ч

          Алхам алхмаар холдож би цөхрөхгүй

Дуртай амттан минь гашуун санагдаж

Аялах дуу минь хөггүй байлаа ч

Дураар аашилж хайраа би зүхэхгүй

Ахархан агаад хуурамч жаргалд шунахгүй...2006.04.21





Сэтгэгдэлүүд:

1. shulgashaazgai11 | 2009-06-21 05:03:39
dajgui shuleg bna amjilt
2. Хэрлэн (зочин) | 2009-06-22 22:49:46
дандаа 4 сард шүлэг зохиодиймуу даа миний найз нь...
3. misheeh | 2009-06-25 00:25:16
Хэхэ тийм байна уу одоо тэгвэл өөр сарынхаас оруулнаа Тэхгүй бол зарим нэг хүн дүгнэлт хийх шинжтэй шүү кк

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.