Чамаас асууя

 

Хэнээс ч би ингэж асуухгүй

Хэнэггүй тэнэгхэн чамаас л асууя

Хайртай юу гэж нэг л удаа асууя

Хариултыг нь хэзээ хэлэхээ өөрөө мэддээ

Дуугүй байсан ч болноо хайрт минь

Дураараа л бол юу гэж хэлэхээ

Дурсдаг  уу гэж нэг л асууя

Дуртай өнгөөрөө хэл дээ чи минь

Санадаг уу гэж чамаасаа асуун

Санаа түгшин хариулт нэхье

Сайхан байх албагүй ээ хайрт минь

Сэтгэлийг минь амраах хариулт л эрье

Эргээд ирж чадах уу гэж асууя

Эгэл жирийн хайр минь түүнийг л хүснэ

Эгдүүцэж чи минь татгалзсан ч яахав

Энэ л насаараа сэтгэлдээ хүлээе

Итгэж чадах уу хайранд минь чи

Ингэж л чамаас асуух гэсэн юм

Эцэст нь тэгээд хайрыгаа очихоор

Инээгээд тэвэрч чадах уу хайрт минь

Хамтдаа л байж чадах уу хайрт минь надтай

Халуун салхи, хүйтэн бороонд ч тэвэрсээр байж

Хайлган зүрх уярч догдлон дасахын цагт

Хажууд үүрд надтай л хамт байж чадах уу

Найз нь чамаас үүнийг л асууя

Насан туршдаа биш шүү бүү эндүүрээрэй

Нэг л удаа чангаар асууя, сэтгэлдээ л харин үүрд асууя

Нэгэнтээ хариулт л юм чинь үнэнчээр хариулаарай чамаасаа гуйя!

                                                                                      2006.04.20 

 

Сэтгэгдэлүүд:

1. enkhuush (зочин) | 2009-06-22 21:27:12
hoorhon shuleg yum aa
2. Buhniig chadagch (зочин) | 2009-06-27 21:57:55
chadnaa.bi chadiiishdee
3. misheeh | 2009-06-30 01:10:14
Бүхнийг чадагчаа үнэхээр чадна гэж үү би итгэхгүй байнаа кк
4. tuyaa (зочин) | 2009-09-16 15:46:27
negiig bodogduulsan l shuleg bn bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.