Глобалчлагдаж буй эрин үед амьдран буй хэн бүхэнд зориулая.

 Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй бол уншаад л үзээрэй

“ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлт болно.

 “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын
үйл ажиллагааны танилцуулга


Эх орныхоо хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө зүрх сэтгэл нь цохилон явдаг Дэлхийн өнцөг булан бүрт буй чадалтай, боловсролтой Монгол залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж өөрсдийн мэдлэг чадвараа хуваалцан, тулгарч буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэн хөгжлийн гарцыг эрэлхийлэх, оюунлаг иргэнийг төлөвшүүлэхийг зорилгоо болгон 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа http://www.gegeen.com -ийг Төрийн Бус Байгууллагын зохион байгуулалтанд оруулан 2009 онд “Гэгээн Ундарга Холбоо” ТББ байгуулан 2009.06.23-ны өдөр Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд албан ёсны нээлтээ хийх гэж байна.
Одоогоор “Гэгээн Ундарга Холбоо” ТББ нь 2200 гаруй гишүүнтэй, Монгол, Англи, Америк, Герман, Австрали, Канад, Өмнөд Солонгос гэх мэт 14 /салбартай/ улсад буй Монгол иргэдтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладаг байгууллага юм.
“Гэгээн Ундарга Холбоо” ТББ нь боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол залуус гадаад хэл сурахад шаардлагатай материал, ном, аудио, видео хичээл, IELTS, TOEFL-ийн ном тохимолуудыг төлбөргүй олгож, олон улсын хэмжээнд зарлагдаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдээс танилцуулж, Монгол залуус тэтгэлэгт хамрагдах бүх орчин нөхцөлийг хангаж өгөх зорилготой гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

“ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББ-ын нээлтийн
үйл ажиллагааны хөтөлбөр


Цаг Үйл ажиллагаа
19.00-19.30 Зочид хүлээн авах
19.30-19.35 Хөтлөгч хөтөлбөр танилцуулах
19.35-19.45 Морин хуур, уртын дуу
/Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга/
19.45-19.55 Нээлтийн үг (Э.Эрболд “Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын тэргүүн)
19.55-20.00 Тууз хайчлах ёслол
20.00-20.10 Урлагийн тоглолт
20:10-20:25 Урилгаар ирсэн хүмүүсийг танилцуулах
20.25-20.45 “ Харвардад багшилсан миний түүх” илтгэл
/ Ж.Амарсанаа (Харвардын их сургуулийн докторын дараах сургалтын эрдэмтэн, Токиогийн их сургуулийн доктор) /
20.45-21.00 “Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын төлөвлөгөө, танилцуулга
21:00-21.20 “Австралид хэрхэн тэтгэлэгээр суралцах вэ ?” илтгэл /Австралид төгсөгчдийн холбоо /
21.20-21.45 Хөгжөөнт хөтөлбөр /Voice Box нэвтрүүлэг /
21.45-22.15 “АНУ-ын сургалтын онцлог” илтгэл / Америкт төгсөгчдийн холбоо /
22.15-22.30 Хөгжөөнт хөтөлбөр / Гадаад хэлны сургалтын төвд суралцах эрх олгох /
22.30-22.55 Мэдээлэл солилцох цаг / Зочид хоорондоо танилцан мэдээлэл солилцох /
22.55-23.00 Урлагийн тоглолт /WE ARE THE WORLD/
23.00-23.05 Хаалтын үйл ажиллагаа

Урилгаар:

1. Америкийн Yale-ийн их сургуулийн төгсөгч, Стэйнфордын их сургуулийн магистр Хатагтай Т.Оюунгэрэл
2. Амеркийн нэгдсэн улсын элчин сайдын яам
3. Их британы элчин сайдын яам
4. Канадын элчин сайдын яам
5. Англид сургууль төгсөгчид
6. Америкт сургууль төгсөгчид
7. Австралид сургууль төгсөгчид
8. Австралын залуу лидер хөтөлбөрийн австраличууд
9. Турк улсад болсон оюун ухаан, ой тогтоолтын олон улсын тэмцээний 2-р байрын шагналт Х. Хатанбаатар
10. Shark төвийн захирал Даваахүү
11. Хартфорд дээд сургуулийн Англи, Индонез, Сингапур улсын бизнесийн удирдлагын багш нар
12. Англи, Америк мэргэжилтэнгүүд оролцоно.
ТАХ: 8000 төгрөг
/Тасалбарын тоо: 200 ширхэг/
/хөнгөн зууш, ус, жүүс, пиво, улаан дарснаас сонгон уух боломжтой/

Нээлтийн үйл ажиллагаагааны хэлбэр босоо учраас уулзахыг хүссэн хүмүүстэйгээ очоод шууд уулзаж болно. Энд урилгаар ирж байгаа болон нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа багийнхан бүгд нээлттэй хүлээн авч ярилцах болно.
Урилгаар ирж буй Австралийн төгсөгчид гэхэд Бүгдээрээ тэтгэлгээр суралцсан одоо засгийн газрын яамдууд болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад удирдах түвшиний ажил хийдэг хүмүүс байгаа. Энэ хүмүүс Монгол залуучуудад туслахтай таатай байна гэж хэлсэний сацуу бүх мэдээлэлийг цааргалахгүй та бүхэнтэй хуваалцана гэж хэлсэн байгаа.
Урилгаар ирсэн хүмүүсийг 20.10 минутад та бүхэнд танилцуулах ба түүнээс хойш 11.05 хүртэл эдгээр хүмүүстэй ярилцаж, мэдээлэл, нэрийн хуудасаа солилцох боломжтой.
Мөн нээлтэн үйл ажиллагаан дээр Монголчууд тэтгэлэг авах хамгийн өндөр магадлалтай сургуулиудыг танилцуулна.



Нийт: Австралийн залуу лидер хөтөлбөрийн Австраличууд 17
Англи, Америкт төгсөгчид 10-15
Австралид төгсөгчид 10-15
Хартворд институтын бизнесийн удирдлагын англи, малайз, сингапур 4-6 багш
Амеркийн элчин сайдын яамны боловсрол мэдээлэлийн төв 2-3
Англи, Их британи, Канадын элчин сайдын яам 3-4
Канадад сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн
Америк, Англи мэргэжилтэнгүүд 10-15
Урилгаар ирж буй дээр хөтөлбөр дээр дурьдсан хүмүүс болон бусад хүмүүс 7-18
Нээлтэнд билет аван орж буй монголчууд 200


Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд 2009.06.23-ны 19 цагаас эхэлнэ.
Америк, Австрали, Англи улсад төгсөгчдтэй уулзан харилцан мэдээлэл солилцон, танилын хүрээгээ өргөтгөхийг хүсвэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.
ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО ТББ-ын нээлтэнд оролцохыг хүсэгчид заавал манай байгууллагын гишүүн байх шаардлаггүй.

Нээлтийн үйл ажиллагааг Англи, Монгол хэл дээр мэргэжлийн хөтлөгчид хөтлөн явуулах болно. Мөн дээр дурьдсан хөтөлбөрөөс гадна Монголчууд хамгийн их тэтгэлэг авах боломжтой Дэлхийн их сургуулиудын танилцуулга явагдах болноо.


Билетийг: 1 хороололын Саппоро үйлчилгээний төвд 91000433
Хартфорд институтэд 88088142
Талбайн хажуу талын Шангри-Ла буюу MCS-ын төв байр 99742431

Би лав тасалбараа авчихсан. Танд гэж хэлэхэд Яараарай л гэж зөвлөе дөө


 

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн хорвоо | 2009-06-21 19:27:32
linkee soliltsoh uu? soliltsohii husvel http://shvleg.bblog.mn -r zochilooroi
2. tengee0411 | 2009-06-22 14:31:41
Гоё юм болохнээ.
3. esther (зочин) | 2009-06-23 14:55:57
ymr goyin bee ochih yumsan daanch oor gzr bdg kkk erthen medh min ch yaaw daaa.......

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.