Дууны үг


Улаан даашинз

Ая  Г.Жаргалсайхан    Үг Түвшиндэмбэрэл

Даашинзны минь дэгжин хормойг
Салхинаас өөр хэн ч сөхөхгүй
Давилуун зантай бүсгүй намайг
Сарнаас өөр хэн ч үнсэхгүй
Би ширүүн орох бороо
Бишгүй олон залуусыг
Тас шилбүүрдсэн аадар
Би цэв хүйтэн өвлийн цас
Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй
Омголон зантай бүсгүй намайг
Найргаас өөр юу ч согтоохгүй
Би хөлчүү цэнхэр дарс болж
Болор хундаганд сөгнүүлсэн
Хайр асаасан цэнхэр дөл
Би хатуу цэнхэр охь
Болор нүдийг чинь согтоосон
Галзуу улаан дарс
Улаахан уруулыг чинь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй
Би өргөс дүүрэн цэцэг
Билгүүн танхил залуусыг
Өвтгөж хатгасан сарнай
Би өндөрт дүүлэх шувуу
Бэтгэрч унасан харцыг
Өөртөө шингээсэн хур
Би улаан даашинзтай
Давилуун бүсгүй

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-07-09 03:24:18
сайн уу сайхан блог байна даа
2. misheeh (зочин) | 2009-07-09 22:19:39
Сайн уу? Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.