Чамд би бууж өгөхгүй

...

Би гэдэг хүн хүүхэд ахуй насандаа бүтэх бүтэхгүй хязгааргүй  олон мөрөөдөлтэй байжээ. Нүд минь дахин давтагдашгүй агшин бүрийг алдалгүй хальсанд буулгадаг байсан бол гээд л боддог байлаа. Хэ хэ. Тэгээл нээх хөөрхөөөн нэг гоё юм харахаараа л “Хэрвээ миний нүд...” гээд л мөрөөдөөд эхлэнэ. Жоохон байждээ.

За тэгээд жоохон том боллоо. Дунд ангид оронгуут л хүн болгон “За ямар мэргэжилтэй болох гэж байна?” гээл үргэлж асууна. Би мээээдкү гэж хэлэх хэрнээ дотроо “Бүхий л мэргэжил гоё юмдаа. Болдог бол бүх мэргэжлээр ажиллаж үзэхсэн. Тэгээд л эцэст нь өөртөө тохирох мэргэжлээ олох юмсан.” гэж боддог байлаа. Ахлах ангид орохоосоо ч өмнө “Ажилд ороод амьдрал цэгцрэхээр нэг сайхан кино хийнэ” гэж бараг өдөр бүр боддог байжүүлээ. Ахлах ангид бол бусдын л адил аз жаргалтай амьдралыг л мөрөөдөн ярьдаг байлаа. 

Одоогийн залуусын бараг дийлэнхи нь гадаадад гарч сурах, ажиллах, амьдрахыг хүсдэг болсныг хүн бүр л мэдэх байх. За одоо ч ялгаагүй дээ. Болж өгвөл гадагшаа гарах юмсан гэсэн хүмүүс энд тэндгүй. Гэвч би яагаад ч юм бусад шиг тэгэж ихээр гадаад явахыг хүсдэггүй байлаа. Одоо хэр нь нэг их хүсдэггүй л дээ. Гэхдээ одоо бол залуу насандаа юм үзье, бусдын адил эх орноосоо хол байх, хүний нутагт амьдрах, ажиллах ямар байдгийг, басхүү энэ хүмүүсийн тэгтлээ их хүсээд байгаа, гайхан бишрээд байгаа тэр боловсрол нь ямар байдгийг үзмээр санагдана.

Харин хэзээд намайг орхихгүй нэг мөрөөдөл бий. Тэр бол “МИНИЙ  АМЬДРАЛЫН ТАЙЛАН ЮМ.” Би уг нь шашингүй үзэлтэн л дээ.  Гэвч яагаад ч юм хойд нас байдаг гэдэгт итгээд байдын. Тэгэж бодоод мөрөөдөх нь надад үнэхээр амттай байдаг.  Яагаад гэвэл би хойд насандаа энэ амьдралынхаа туршид хийж бүтээсэн бүхнийхээ үр шимийг хүртэнэ гэж бодох надад сайхан байна.  Тиймээс хүрч болох тэр мөрөөдөл бүхэндээ хүрэхийн тулд би юу хийх ёстойгоо сайн мэднэ. Гэвч цаг хугацаа намайг хүлээлгүй урссаар л... Гэхдээ би мөрөөдөлдөө тэмүүлсээр байгаа цагт урсан өнгөрөх  ЦАГ чамд тийм ч амархан бууж өгөхгүй дээ!

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-08-05 00:45:35
хичэээгээрэй амжилт шүүүү
2. misheeh | 2009-08-05 00:48:23
Баярлалаа. чамд ч бас амжилт!!! :-)
3. secret | 2009-08-05 00:49:20
Bitii buuj ug
4. gambaga | 2009-08-05 01:11:42
uragshoo!!!
5. Agai | 2009-08-05 05:27:29
өөрийн бодол өөртөө зөв дөө
6. amanjinka | 2009-08-05 21:02:45
сайн уу? баярлалаа
7. tengee0411 | 2009-08-05 21:19:40
Хэзээ ч хэзээ ч хэзээ ч битгий бууж өг.
8. Mr.Freeman | 2009-08-05 21:23:54
тэр нь зөв шүү
өө битгий тэрэнд бууж өгөөрэй
10. misheeh | 2009-08-05 21:56:44
Бүгдээрээ баярлалаа. Би бууж өгөхгүйээ. Та нар ч бас битгий бууж өгөөрэй! Хамтдаа зорилго мөрөөдөлдөө хүрцгээе! :-)
11. Хэрлэн (зочин) | 2009-08-06 00:45:57
бугуйн цагтайгаа зодолдоод байждээ хэхэхэ
12. misheeh (зочин) | 2009-08-06 00:49:12
Тэгэхээр бас цаггүй болчихноо. Цаггүй гэдэг чинь баримжаагүй болох гээд байнаадаа кк
13. oogii36 | 2009-08-10 08:09:50
Minii nz iim blogt bsan ymuu medsengui shde kk Huurhun bnaa
14. misheeh | 2009-08-10 22:59:37
Тийн найз нь хэлээгүй билүү :-) Баярлалаа
15. jimi_jd | 2009-08-20 14:02:40
za hu buguin tsagtaagaa zodoldoh yahuu tsag hugatsaand buuj uguhgyi bai
ene bysgyi ih mundag yum yarij baih chini. za tegeed tsor tsor geed baigaaraa tsag hugatsaanaas gadna oyunii hoosrold byy buuj ug hu
kkkk ene balaarah ch yahuu za nzaa amjilt uuruusuu busdad byy buuj ug. zarimdaa uurtuuch buu buuj ug kkk
16. Догшин ХАЙРХАН... | 2009-08-28 15:28:30
Хойд насандаа хүн болохгүй бол яахуу? хэхэ...
Залуу насандаа их юм амжуулаад ав. Эх орныхоо төлөө бид л юм хийнэ дээ. Амжилт хүсье...
17. misheeh | 2009-08-28 17:01:29
Жими-Баярлалаа чамд ч бас амжилт!
ХҮН-тэр амьтан хүн нтрийг тооцохгүйээ кк.Баярлалаа.Чамд ч бас амжилт!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.