6 настай хүүгийн зохиосон шүлэг. "Шөнийн бодол"

 

Зиа энэхүү мөртийг 6 настай дүү маань сая надад уншиж өглөө. Түүнийг П.Түвшинбаяр гэдэг бөлгөө. Энэ нөхөр их эгдүүтэй бөгөөд чамгүй уянгалуулан уншсан тул өхөөрдөн та бүхэнд хүргэж буй нь энэ юм. Ийнхүү зохиох болсон учир нь Дорнодын талд долоо буудуулсан чоно болохсон гэж хаанаас ч юм сонссон гэнээ. Тэгээд тэрнээс санаа аваад зохиосон юм гэж надад хөөрөллөө.  Энэхүү шүлгээ "Шөнийн бодол" хэмээн нэрийдсэн гэнээ. Эгч маань өглөөний бодол биш  үү гэсэн чинь Зохиогч толгой сэгсрэн үгүй шөнийн бодол гэв.

Хөх тэнгэрт үүл болон замхарч үзхиймсан

Хөх тэнгэрт нар болон мандаж үзхиймсан

Хөх тэнгэрт цас болон хаялаж үзхиймсан

Хөх тэнгэрт бороо болон асгарч үзхиймсан

Хөх тэнгэрт баатар болон тулалдаж үзхиймсан

Хөх тэнгэрт бурхан болон захирч үзхиймсаан би...

 

Аа тийн манай хүн бас хэдэн сарын өмнө нэг шүлэг зохиосийн. Тэрийг нь сая саналаа. 

 

Уулны цаанаас нар гарч ирэв

Хүмүүс шатах шиг болов

Уулны цаанаас сар гарч ирэв 

Хмүүс хөлдөх шиг болов

 (тагтан дээр зогсоод гадаа тоглож байгаа найзуудаа хараад зохиосон гэнэлээ)


Сэтгэгдэлүүд:

1. b_byambaa_2007 | 2009-08-30 12:39:11
ymar uulgun ym be? ireeduitei zohiolch bn
2. Далийн ягаан | 2009-08-30 12:45:53
hehehehe boljiishte
3. yume | 2009-08-30 12:52:28
hehehe hoorhiin
4. misheeh | 2009-08-30 14:58:37
Харин тиймээ би бүр эгдүү хүрээд тэсэхгүй бичлээшд.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.